ОХУ эболагийн эсрэг 20сая доллар гаргана

2014 оны 11 сарын 13

“Эбола” вирусийн халдвартай тэмцэхэд ОХУ 20 сая доллар гаргахаар төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдээлжээ.

“Мэргэжилтнүүд, эм, хэрэгсэл болон зарлагын материалуудыг аюултай вирусийн халдвар тархсан бүс нутагт илгээсэн гэнэ.

Энэ вирусээр үүсгэгдсэн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон анагаах эм хэрэгсэл гарган авах ажлыг хийж байна” гэж Медведев Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, “Эбола” вирусийн халдвар аван нас барсан хүний тоо 5000 давжээ.

эх сурвалж: BBCnews

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД