ОХУ-руу визгүй зорчих эрх өнөөдөр 00:00 цагаас эхлэн хүчинтөгөлдөр болно

2014 оны 11 сарын 13

Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хоёр улсын иргэдийн харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр энэ сарын 14-нөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан ГХЭЗХАЯ-ны Консулын газрын орлогч захирал Н.Батаа болон ОХУ-ын Элчин сайдын Яамын Консулын хэлтсийн дарга В.В. Горячев нар мэдээлэл хийлээ.

ГХЭЗХАЯ-ны Консулын газрын орлогч захирал Н.Батаа, “Анх ОХУ, Монголын иргэд харилцан визгүй зорьчдог байсан бөгөөд 1995 онд Монголын талын хүсэлтээр визтэй зорих болсон ч 1998 оноос дахин визгүй зорчих хүсэлт тавьсан. Ийнхүү олон жил ярьсаны эцэст иргэд харилцан визгүй зорчих нь  биелэлээ оллоо. Энэ нь хоёр улсын найрамдалт харилцаанд өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна"  гэлээ.

ОХУ-ын Элчин сайдын Яамын Консулын хэлтсийн дарга В.В.Горячев, “Хэлэлцээрийн дагуу иргэд өөрийн улсын хүчин төгөлдөр дипломат, албаны, энгийн гадаад паспорттай ОХУ болон Монгол Улсын иргэд нэг удаа харилцан визгүйгээр 30 хүртэлх хоногийн хугацаагаар зорчих, орох, гарах, транзитээр нөгөө улсынхаа нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх эрхтэй. Иргэд зургаан сард 30 хоногийн хугацаатай гурван удаа харилцан зорчих боломжтой юм. Түүнчлэн нэг хоногоор 90 удаа явж болох юм. Мөн Элчин сайдын яамдаас ОХУ болон Монгол Улсад нэвтрэх, гарах гэрчилгээ авах ёстой. Гэрчилгээг хаясан, алдсан тохиолдолд тухайн улсад сууж буй Элчин сайдын яамнаас эх орондоо буцах эрхийн бичиг авна. Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ сарын 13-14-ныг шилжих шөнө буюу өнөөдөр 00.00 цагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд харилцан зорчиж байгаа иргэд тухайн улсынхаа хуулийг мөрдөхийг анхааруулж байна" гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД