“Иргэн ба хууль” арга хэмжээг зохион байгуулна

2014 оны 11 сарын 13

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Иргэн ба хууль”  арга хэмжээг энэ жил “Архигүй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд зохионо.

Энэхүү арга хэмжээ нь Өмнөговь аймгийг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн чиглэлд тусгагдсан ажил бөгөөд сум бүрт тодорхой зардлыг төлөвлөн удирдамж хүргүүлж, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зөвөлгөө өгч ажилладаг.

Энэ үүднээс сумдад “Ногоон гэрэл-Цагаан шугам” арга хэмжээг тогтмол зохион явуулж, улмаар энэ жил аймгийн ИТХ-ын 40-р тогтоолоор баталсаны дагуу “Архигүй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжихээр боллоо. Сүүлийн жилүүдэд архидалттай холбоотой гэмт хэрэг тогтмол өсч, архинаас болж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эдийн засаг ихээр хохирч, архи согтууруулах ундаа худалдан борлуулах цэгийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байна. Тиймд согтууруулах ундаа худалдан борлуулах цэгийн тоог цөөлж, архины зөв зохистой хэрэглээг бий болгох зорилгоор тус хөтөлбөрийн хүрээнд “Иргэн ба хууль” арга хэмжээгээ зохион явуулах гэж байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун нээлтийн үеэр онцоллоо. “Иргэн ба хууль” арга хэмжээ нь иргэдэд хуулийг таниулах сурталчилахаас гадна аймгийн  ГХУСАЗСЗ-тэй хамтран хяналт шалгалтыг явуулсанаар говийн ирээдүйн эзэд болсон хүүхдүүдийг гэмт хэргээс сэргийлэх 2 сарын аянг эхлүүлснээр тус арга хэмжээ ийн 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД