2014 оны 11 сарын 13
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх “Эрч хүч” клубээс эрхлэн аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны нэрэмжит “Бид нэг ангийнхан-Биднээс Дарханы хөгжил” уриатай гар бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 15-нд зохион явуулахаар зарлав.
Уг тэмцээн нь аймгийн ИТХ-ын дэргэдэх “Эрч хүч” клубын үйл ажиллагааг дэмжих аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж бие бялдарыг нь хөгжүүлж хамтын харилцааг бэхжүүлэх зорилготой гэж тус клубээс гаргасан тэмцээний удирдамжид дурджээ. Тэмцээн нь тус клубын “А”, “B”, “C”, “D” баг болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын баг, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн баг зэрэг зургаан баг өрсөлдөх аж. Уг тэмцээн нь улирал тутам явагдаж тэмцээний “Шилжин явах цом” хүртсэн баг нь “Эрч хүч” клубтэй хамтарч дараагийн тэмцэээнийг зохион байгуулж байх аж.