Ногоон жор” эрүүл хоолны өдөрлөг боллоо

2014 оны 11 сарын 13

Дархан-Уул аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвөөс эрхлэн Эрүүл мэндийн сайдын 2012 оны 137 дугаар тушаалын хүрээнд “Ногоон жор” эрүүл хоолны өдөрлөг хийв.

Уг өдөрлөгөөр илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихдэлттэй хүмүүст 15 төрлийн хоолыг орц жорын заавраар хийж үйлчилсэн байна. Өдөрлөгт тус сумын таван албан байгууллагын төлөөлөл, иргэд өргөнөөр оролцож артерийн даралттай 49, чихрийн шижингийн өвчтөй 6, илүүдэл жинтэй 62 хүнд ногоон жороор хоол хийх тэдэнд уг жороор хоол хийх аргачлалыг зааж хийсэн хоолыг нь амтлуулж ногоон жороо бэлэглэжээ. Мөн тус сумын аж ахуй нэгж, байгууллагуудын 40 гаруй төлөөлөл, иргэд оролцсон “Нарны алхалт”-ыг зохион байгуулж сумын төвөөс долоон км-ын зайтай голын тохой хүртэл явган алхсан байна. Уг алхалтын явцад буухиа тэмцээн, эрүүл мэндийн анхны тусламжийн сургалтыг зохион байгуулсан нь үр дүнтэй, сонирхолтой болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД