АНУ-ын хамгийн өндөр барилгын ажилчид үхэх дөхжээ

2014 оны 11 сарын 13

АНУ-ын хамгийн өндөр барилгын цонхыг угааж байсан хоёр залуу үхэх дөхжээ. Аврах ажиллагааг телевизээр шууд дамжуулсан юм.

Татлага олс орооцолдсоны улмаас дүүжин шатны тэнцвэр алдагдсан аж. Энэ шат Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн 104 давхар барилгын 64 дүгээр давхарт гацсан байна.

Гал сөнөөгчид энэ барилгын гурван давхар шилэн цонхыг зүсэж, 1,5 цагийн дараа ажилчдыг аварчээ.

“Ажилчид ялимгүй даарсныг эс тооцвол гэмтэж бэртээгүй. Тэднийг хотын эмнэлэгт хүргэсэн” гэж гал сөнөөгчид ярилаа.

Энэ тэнгэр баганадсан барилгыг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагад сүйтгэгдсэн Дэлхийн худалдааны төв байсан газарт барьжээ.

Нью-Йоркийн бэлэг тэмдэг болсон энэ шинэ барилга нь 541 метр өндөр аж. Эхний түрээслэгч нь энэ сард нүүж оржээ.

Эх сурвалж: newyork.voa

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД