Эбола вирус хүнсний салбарт хохирол учруулж байна гэв

2014 оны 11 сарын 13

 Баруун Африкийн хэд хэдэн улсад амь насанд хүрэх аюултай “Эбола" вирус тархаж байгаагийн улмаас тус бүс нутаг хүнсний хямралын ирмэгт тулаад байна гэж НҮБ-ын мэргэжилтэн анхаарууллаа.

НҮБ-ын “Хүнсний эрх” хөтөлбөрийн тусгай илтгэгч Хилал Елверийн мэдэгдсэнээр, 5000 гаруй хүний аминд хүрсэн вирусийн гаралтай энэ өвчний тархалт хөдөө аж ахуй, худалдаанд сөргөөр нөлөөлж, хил хааж, хөрөнгө оруулалт багасч, хүнсний хүртээмжтэй байдал алдагдах шалтгаан болж байна.

Энэ вируст хамгийн их нэрвэгдсэн Гвиней, Сьерра-Леон болон Либерийн хүнсний хямралд өртөж болзошгүй байгаа, наад зах нь нэг сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа аж.

Баруун Африкийн хүн амын гуравны хоёр хувь нь хөдөө аж ахуйгаас хамааралтай байдаг гэж тусгай илтгэгч хэллээ.

2014 он гарсаар “Эбола” тархаж эхэлснээс хойш халдвар тархаж болзошгүй гэсэн айдсын улмаас олон тариачин тариалангийн талбайгаа орхисноор хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ихээхэн хохирол учруулж, улмаар бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэж тэрбээр хэлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД