2014 оны 11 сарын 13
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 53 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудлаар гишүүдийн зүгээс асуулт тавьсангүй. Тиймээс уг асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжсэн тул Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг батлав.