Төрийн тусгай хамгаалалтын газарт нохой зодоонч эмэгтэй хамгаалагч болов

2014 оны 11 сарын 13

Тагнуулын Ерөнхий газрын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газарт олон улсын өндөр чансаатай тэмцээнд оролцож байсан тамирчин Э.Болормаа хамгаалалтын ажилтан болжээ.

Тэрбээр Монголын анхны нохой зодоонч эмэгтэй юм. Рингийн нэр нь Есүй гэх энэ бүсгүй самбо, жүдогийн спортоор хичээллэж байгаад 2007 оноос эхлэн олон улсын нохой зодооны төрлөөр хүчээ үзэх болжээ. Тэрбээр чансаа өндөр 4 тэмцээнээс 3 удаа ялалт авсан тамирчин байв. Э. Болормаа ХЦДС-ийг хуулийн чиглэлээр төгссөн тул төрийн тусгай хамгаалалтын албанд тэнцсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД