Ухаалаг гар утас эзнийхээ нянг тээдэг

2014 оны 11 сарын 12

Ухаалаг гар утас эзнийхээ нянгаар дүүрэн байдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.

Бидний "хурууны хээ"-нд байдаг нянгуудын 80-аас илүү хувь нь гар утасны дэлгэцэн дээр үлддэг бөгөөд хувийн эд зүйлс, ялангуяа, гар утсаар дамжин нян тархдаг байж магадгүй гэж "Peer J" цахим хуудаст нийтэлжээ.

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг гэсэн судалгаа байдаг.  Бидний биед байдаг бүх төрлийн бичил организмууд гар утасны дэлгэцэн дээр мөн байдгийг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр нь цаашдаа хүний бие дэх  нууцлагдмал нянгуудыг олж илрүүлэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.

Орч: Г.Оюунт

Эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь гар утаснаасаа нян авч, мөн утсандаа нян халдаадаг ч энэ нь эмэгтэйчүүдэд илүү ажиглагддаг ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД