2014 оны 11 сарын 12
Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх асуудал” семинарыг энэ сарын 14, 15-нд зохион байгуулах гэж байна.
Семинараар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын эрхзүйн чадамж, түүнийг нэмэгдүүлэх асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу, “Аюулгүй Улаанбаатар”-ыг бүрдүүлэх чиглэл, зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Student police”, “ School police” төслийн үр дүнг танилцуулж, цаашид хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцох аж. Энэ үеэр нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хэрэгжүүлж буй ажлаа танилцуулах юм байна.