Гаднаас 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна

2014 оны 11 сарын 12

Энэ оны эхний аравдугаар сарын байдлаар манай улс гаднаас 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна.

Тодруулбал 87 хувийг ОХУ, 3.2 хувийг БНХАУ, 2.4 хувийг БНСУ, 1.45 хувийг Япон, 1.2 хувийг Малайз, 1 хувийг Сингапур, 3.45 хувийг бусад улсаас импортложээ. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 1.4 сая тоннд хүрдэг байна. Энэ хэмжээний шатахуун, газрын тосны бүтээгдэхүүнийг манай улс дэлхийн 10 гаруй улсаас импортолж буй юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД