Г.Занабазар мэндэлсний 380 жилийн ой болно

2014 оны 11 сарын 12

Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, уран барималч, Монголын анхны хутагт гэгээн Гомбодоржийн Занабазарын мэндэлсний 380 жилийн их ойг тэмдэглэх саналаа Өвөрхангайчууд Засгийн газарт өргөн мэдүүлжээ.

Энэ саналыг Засгийн газар хэлэлцээд "Ой тэмдэглэх тухай тогтоолд 50,100 зэрэг тэгш ойг тэмдэглэхийг заасан байдгийг өөрчлөлт оруулж байж засгийн газрын тогтоол гаргаж болох юм" гэсэн хариу өгсөн байна. Тиймээс энэхүү тогтоолд өөрчлөлт оруулбал, Өндөр гэгээний их ойг ёслон тэмлэглэх боломж бүрдэх аж. Засгийн газраас албан ёсны тогтоол гарвал ой тэмдэглэх комисс байгуулан бэлтгэл ажилдаа орох болно гэж  нутгийн зөвлөлөөс мэдээллээ. Өндөр гэгээн Занабазар нь Манжийн хаанаас Монгол Улсыг тусгаарлан зарлахад анхны Хутагт гэгээнээр тодруулан шашин төрийг хослон барих тамга бариулж их даншиг наадам хийж ёсолсон хүн юм. Мөн Цагаан, Ногоон Дар эхийн уран баримал, Суварга, соёмбо үсэг зэрэг дэлхийн өвд орохоор том бүтээлүүд туурвисан соён гэгээрүүлэгч байлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД