МҮХАҮТ-ын ээлжит хурал ирэх сард болно

2014 оны 11 сарын 12

Монголын бизнесийн байгууллага, хувийн хэвшлийн гол төлөөллийг нэгтгэдэг МҮХАҮТ ээлжит их хурлаа 12 дугаар сарын 8-ны өдөр хийхээр боллоо.

Энэ их хуралд оролцох гишүүн- төлөөлөгчдийг энэ сарын 7-ноос ирэх сарын 7 хүртэл бүртгэж байна. Хуулиар 4 жил тутам хийдэг их хурлаараа танхимынхаа гол удирдлагыг сонгодог аж. Тухайлбал,  МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, Тэргүүлэгч гишүүд, Хяналтын зөвлөл болон танхимын дарга, Гүйцэтгэх захирлыг сонгуулиар сонгож, шинэ багаа бүрдүүлдэг юм. Дээр албан тушаалуудад их хурлаас нэр дэвшүүлэн санал хурааж олонхийн саналаар сонгодог байна.   Ээлжит Их хурлын төлөөллөгчийнг хот хөдөөгийн бүх салбаруудаас нэр дэвшүүлэн сонгогдох эрхийн бичиг олгож байна гэж их хурал зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД