622 өрхийн амжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж байна

2014 оны 11 сарын 12

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний  хөтөлбөр”-ийн хүрээнд 622 өрхийн амжиргааг дэмжих ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд Н.Түвшинжаргал тэргүүнтэй “Түмний итгэл-Сумади” ТББ-ын хүсэлтийн дагуу, хөтөлбөрт хамрагдсан 33 өрхийн 30 өндөр настан, 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10 кг гурил, 5кг цагаан будаа, 1л ургамлын тос, 1 кг боов,1 кг чихэр, 1 л сүү, 3 шуудай нүүрс хандивласныг  гардуулах ажлыг дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгууллаа. Мөн  “Адилакс” ХХК-с дээрх өрхүүдэд 3 кг угаалгын нунтаг, 1 ширхэг шүдний оо зэргийг өгч тусаллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД