ОХУ-руу визгүй зорчдог болох тухайд маргааш мэдээлэл хийнэ

2014 оны 11 сарын 12

Энэ сарын 14-ний өдрөөс Орос, Монголын иргэд харилцан визгүй зорчиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан маргааш энэ сарын 13-нд буюу маргааш ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсээс визгүй дэглэмийн талаар мэдээлэл хийх юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр байгуулсан нэг чухал хэлэлцээр бол Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр юм. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд, түүний дотор энгийн гадаад паспорт эзэмшигчид ОХУ-д визгүй зорчих боломжтой болсон. Энэ хэлэлцээр дагуу иргэд ОХУ-д визгүй зорчиход ямар нэгэн урилга авах шаардлагагүй юм.

Тус хэлэлцээрийг байгуулснаар манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарахад ихээхэн түлхэц үзүүлж, хоёр талын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж албаныхан үзэж буй. Мөн ОХУ-аас Монгол Улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэх, ялангуяа хил орчмын бүс нутгийн иргэдийн зорчих урсгал өсөн нэмэгдсэнээр соёл хүмүүнлэгийн харилцаа өргөжих сайн талтай ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.107.2 орос агуу эх орон шүү дээ
124.158.107.2 маш сайн байна