”Бөртэ Чоно” наадам ирэх сарын 25-нд болно

2014 оны 11 сарын 12

Монголын спортын салбарын дээд шагнал гардуулах ёслол болох “Бөртэ Чоно” наадмын тов гарчээ. МҮОХ –ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус наадмыг ирэх сарын 25-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Оны шилдэг дасгалжуулагч, тамирчин, баг хамт олныг Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулдаг юм. “Бөртэ Чоно”-д нэр дэвшигчдийг өнөөдөр Тайландын Пукет хотод эхлэх Азийн элсний спортын IV наадам дууссаны дараа олон нийтэд зарлах аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД