”Үндэсний сүпер лиг” 19-нд эхэлнэ

2014 оны 11 сарын 12

МҮСБХ-ны "Үндэсний супер лиг" 2014-2015 оны улирлын тоглолт энэ сарын 14-нд эхлэх тов гараад байсан. Тэгвэл шинэ улирлын лигийн тоглолтод оролцох багуудын легионер тоглогчдын нислэгийн хуваарьт тааруулан түр хойшлуулах хүсэлт гаргасныг МҮСБХ хүлээн авч лигийн тоглолтын нээлтийг энэ сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Ингэснээр үндэсний супер лигийн нээлтийн ажиллагаа 19-ний лхагва гаригийн 18.00 цагт Спортын төв ордонд болох юм. Одоогийн байдлаар найман баг бүртгүүлээд байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД