”Нутагтаа өргөх аялгуу” тоглолт болно

2014 оны 11 сарын 12

МУГЗ, ОХУ-ын Буриад улсын СГЗ, хөгжмийн зохиолч, удирдаач, Дамбадоогийн Нацагдоржийн "Нутагтаа өргөх аялгуу" уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 14,15-нд Саран хөхөө театрт болно.

Тоглолтод урилгаар Эрдэнэт хотын Хөгжимт драмын театр, Говьсүмбэр аймгийн Дуу, бүжгийн Боржигон чуулга, ОХУ-ын Улаан-Үүд хотын Дуурийн театр, Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит Саран Хөхөө театрын уран бүтээлчид оролцон тоглоно.
Тоглолтод дэлхийн сор болсон сонгодог бүтэлүүдийн цоморлигоос, Дэлхийд танигдсан ардын болон язгуур урлагийн гайхамшигт бүтээлүүдээс үзэгчдийн сонорыг мялааж эшиглэх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД