Панамын Дээд шүүхийн шүүгчийг авилгын хэрэгт сэжигтнээр татжээ

2014 оны 11 сарын 12

Панамын Дээд шүүхийн шүүгчийг авлигын хэрэгт сэжигтнээр татан мөрдөн байцаалт явуулж, албан тушаалаас нь түр түдгэлзүүлэн гэрийн хорионд байлгаж байгаа гэж Конгрессийн хорооноос мэдээллээ. 

Шүүгч Алехандро Монкада нь мөнгө угаасан, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ нь Өмнөд Америкийн улсад гарч буй анхны хэрэг хэмээн тэмдэглэгджээ. Монкадаг Панамад хууль бусаар маш үнэтэй орон сууц худалдаж авсных нь дараа Конгрессийн хорооноос түүнийг буруутгасан мэдээлэл хийсэн байна. 2020 он хүртэл Дээд шүүхийн шүүгчээр ажиллах байсан Монкада Панамын ерөнхийлөгч асан Рикардо Мартинеллигийн үед томилогдсон бөгөөд одоогийн шинэ ерөнхийлөгч Хуан Карлос Варела түүний ширүүн өрсөлдөгч байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД