Интернэтийн хурд удаан байгаагаас камерын үр дүн гарахгүй байна гэв

2014 оны 11 сарын 11

Интернэтийн хурд удаан байгаагаас камерын үр дүн гарахгүй байна хэмээн эцэг, эхчүүд гомдол гаргажээ.

Энэ жил Орхон аймгийн найман цэцэрлэгт камержуулалтын бүрэн систем суурилуулсан. Хүүхдээ цэцэрлэг дээр хэрхэн өнжиж байгааг уг камерын тусламжтайгаар мэдэх боломжтой боловч харамсалтай нь интернэтийн хурд удаан байгаагаас гар утсан дээрх  апликейшн ажиллахгүй байгаа гэнэ. Иймд энэ асуудлыг тун удахгүй цэгцэлнэ хэмээн салбарын дарга нь хэллээ. Түүнчлэн интернэтийн хурд нэмэгдвэл цэцэрлэгийн урсгал засвар өснө гэдгийг анхаарууллаа. Энэ зардлыг ирэх оны төсөвт тусгах гэнэ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД