“Энгийнээр удирдахуй” сургалт боллоо

2014 оны 11 сарын 11

Боловсролын байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан “Энгийнээр удирдахуй” сургалт боллоо.

Үүний гол зорилго нь удирдагч хүн өөрийн чадварыг мэдэрдэг, ажилтнуудынхаа чадвар, давуу талыг мэддэг байх нь чухал гэдгийг ойлгуулахад оршжээ. Тухайлбал, тухайн ажилтанд тохирсон ажлыг зөв сонгож чадвал ажлын бүтээмж нэмэгдэнэ гэнэ. Сургалтыг Улаанбаатар хотын багш, мэргэжилтнүүд зохион байгуулсан юм. Анх удаа болж буй уг сургалтад сургуулийн захирал, цэцэрлэгийн 40 гаруй эрхлэгч хамрагдлаа. Сургалтын зардлыг  боловсрол, эрүүлд мэндийн салбарын “Нийгмийн дэмжлэгийн сан” –аас гаргажээ. Тодруулбал, дөрвөн сая төгрөгийн зардал гарсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД