СӨХ-ын өвөлжөлтийн бэлтгэл муу байна

2014 оны 11 сарын 11

Сууц өмчлөгчдийн холбоодын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахад “Тулгын 3 чулуу”, “ Хос багана”, “Шинэ Өргөө”, “Дэвшил” СӨХ хангалтгүй үнэлгээ авчээ.

Орцны тохижилт үйлчилгээг бүрэн хариуцдаг уг байгууллага оршин суугчдын хураамжаар санхүүждэг хэрнээ өдий болтол өвөлжилтөө базаагаагүй байгаад иргэд бухимдаж байна. Учир нь өрх бүр сард 7200 төгрөгийг халаалт, дулааны төлбөр дээр нэмж төлдөг. Гэтэл хаалга нь эвдэрхий, цонх нь хагархай орц олон байна. Иймд Баян-Өндөр сум дээрх СӨХ-д хугацаатай үүрэг өглөө. Иргэдээс сар бүр татвар авдаг хэрнээ хариуцлагатай ажилладаггүй СӨХ–ууд байнга нь л шүүмжлэлд өрдөг. Цаашид өөр зохион байгуулалтаар ажиллах хэрэгтэй гэсэн санал гарчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД