Багш, сурагчидад боломж байна гэв

2014 оны 11 сарын 11

“Dyned learning” олон улсын  төсөл манай улсад  гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ төсөлд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч болон англи хэлний багш нар хамрагдах юм.

Юуны өмнө багш нарыг бүлэг болгон хувааж нэг бүлэгт 20 сурагч ноогдоно. Тэд цахимаар хичээлийн явцаа мэдээлж гадаадын багш нартай долоо хоногт нэг удаа уулзана. Төсөлд сайн хамрагдсан сурагчийг олон улсын нэр хүндтэй 100 сургуулийн аль нэгд 100 хувийн тэтгэлэгээр сурах эрх олгоно. Төслийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө сургуулийн материаллаг бааз сайн байх ёстой ажээ. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн Мэдээлэл зүйн тэнхим нь хүрэлцээ муутай, интернэтийн хурд удаан байдаг, сурагчид илүү цагаар хичээллэх боломж хомс байдаг ажээ. Мөн багш нарт урамшуулал нэмж олгох шаардлага байгаа гэнэ. Энэ асуудлыг Засаг даргын зөвлөл болон ИТХ-аар хэлэлцүүлж шаардагдах төсвийг батлуулах гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД