Төсвийн орлого тасалджээ

2014 оны 11 сарын 11

Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар  төсвийн нийт орлого 4898 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 778.2 тэрбум төгрөгөөр тасалджээ.

Төсвийн нийт орлогын 84 хувийг бүрдүүлдэг татварын орлого төлөвлөснөөс 914 тэрбум төгрөг буюу 14 хувиар тасарч, 4.1 их наяд төгрөг болсон нь төсвийн нийт орлогын төлөвлөгөө тасалдахад голлон нөлөөлжээ. Харин зарлага ба цэвэр зээлийн дүн 5128 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс нэг тэрбум төгрөг буюу 16.7 хувиар тасарсан байна. Төсвийн орлого, зарлага тасалдсантай холбоотойгоор энэ оны нэгдсэн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан тодотгов.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД