”Хамтын ажиллагааны баримт бичиг”-т гарын үсэг зурав

2014 оны 11 сарын 11

ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-ны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай А.Крамме нар энэ сарын 07-ны өдөр "Хамтын ажиллагааны баримт бичиг"-т гарын үсэг зурав.

Баримт бичгийн хүрээнд тэтгэврийн даатгалын  тогтолцооны шинэчлэлийн тухай судлах, тэтгэврийн нөөц сан бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг манай улсын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД