Өнөөдрийн зурхай/11.11/

2014 оны 11 сарын 11

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 20. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин нохой өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран  8 цаг 13 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Хүүхдүүддээ анхаарлаа хандуул. Таны хүү охин хараа хяналт суларсанаас болж нэлээд хэцүүхэн хэл аманд өртөх магадлалтай. Та одоо л засч залруулахгүй бол таны өдий болтол зүтгэсэн зүйл тань талаар өнгөрөх бололтой. Эрүүл мэнд хариуцлагатай амьдралаас ирсэн хишиг буянаас таашаал ав.



 

 

  Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Хайр дурлалын амьдрал тань хэлбэлзэлтэй байх болно. Ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй байх. Өөрийнхөө хувийн амьдралд сэтгэл ханамжгvй байгаа хvмvvс хань ижилээ тийм ч ирээдvй өөрт нь тохирох хvн биш гэдгийг ойлгох магадлалтай. Ажил хэргийн хувьд таны гаргасан санаа дэмжигдэхгvй. Гэхдээ эцэст нь таны зөв байх болно. Ирэх гурван 7 хоногт гэрээнд гарын vсэг зурах, том эд зvйлс худалдан авах, зохиол бичих зэргээс зайлсхий.

 

Хамтатгах (5/21-6/21)

Сайхан өдөр. Цагийг тооцоолдог байдал тань өнөөдөр бага зэрэг буруу байна. Замаасаа хазайхгүй төлөвлөгөөгөө дага. Жижигхэн зүйлийг нь үр дүнтэй болгохдоо цаг заваа их зарцуул. Хурал цуглаан, уулзалтанд явахдаа хэтэрхий эрт очвол хоцорч ирсэн хүмүүст ядаргаатай байна гэдгийг сана. Хамтран ажиллагч, түншүүд, худалдан авагч нар таны тусын тулд ажиллах болно. Тиймээс чухал хүмүүстэй тань холбоотой урилгыг хүлээж авахаасаа ичих хэрэггүй.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Идэвхитэй өдөр. Нийгмийн ажлууд таныг идэвхтэй байлгана. Та сонирхолтой сэдвээр бусадтай маргалдана. Хайр сэтгэлд азтай. Та хамтдаа цагийг өнгөрөөхөөр гадуур гарна. Та буруу зүйл хийж болзошгүй бөгөөд ирээдүйдээ таагүй байдалд орохгүйн тулд уучлалт гуй. Хэн нэгэн таныг өөрийн хосоо болгох гэж оролдоно. Таны дотоод сэтгэл дайны талбар мэт байх ба энэ нь таны зүрх болон бодлоо тэнцвэртэй байлгах гэсэнтэй холбоотой. Тайвширч, бясалгал хийн уг асуудлын талаар ярилц.

 

   Арслан (7/23-8/22)   

Цог золбоотой өдөр. Арслангын ордныхон өөрсдийн орон зайгаа бий болгож, үдэшлэг, зугаа цэнгэлийн амьдралын эрх чөлөөг олгож байна. Таны өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл хүчтэй байна. Байнга хийдгээс арай өөр зүйл хийвэл хөгжилтэй байх болно. Түрэмгий зан танд төвөг учруулж болно. Тиймээс өөрийгөө сайн хянаж, яг юу хүсэж байгаагаа мэд.

 

 

Охин (8/23-9/22)   

Аз жаргалтай өдөр. Хэдий дотоод асуудал байгаа ч гэсэн өнөөдөр бол таны гэрэлтэх өдөр. Ажил амралтаа хослуулан бүгдийг амжуулахыг хичээ. Учир нь өнөөдөр таны хүссэн болгон биелэлээ олно. Гэр болон үнэ цэнэтэй зүйлээ сайн харж хандаарай. Эвдэрсэн цонх цоожоо засуулсан эсэхээ шалга. Хэрвээ гадагшаа гарахаар бол хөршөөсөө гэрээ харж байхыг гуйгаарай.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Хөгжилтэй өдөр. өГэртээ шоу цэнгээн зохиож байгаа жинлүүрийн ордны хүмүүс хэн нэгнээс тусламж хүлээн авна. Хоол хүнс, цэвэрлэгээ зэрэгт бүх анхаарлаа хандуулж хамаг хариуцлагыг өөр дээрээ тохох гэж бүү зүтгээрэй. Өөрийнхөө зохион байгуулах ур чадварыг ашиглан, тэднийг зохион байгуулах төлөөлөгчдийг томилсноор та өөрийнхөө цагийг бусадтай нийлж хөгжилдөхөд зориулах боломжтой.





Хилэнц (10/23-11/21)   

Сарны нөлөөлөл ерөнхийдөө эерэг боловч өглөөгүүр үйлчлүүлэгч болон бизнесийн түнштэй асуудал үүсгэж магадгүй. Хэрвээ боломжтой бол бусдын замыг цэвэрлэж өг. Хэрвээ та олны өмнө ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй тохиолдолд доогуур зэрэглэлийг тогтоо. Асуудлыг жижиг, шийдвэрлэхэд амархан байх үед нь хэлэлцвэл үр дүнтэй. Хэрвээ үүнийг дараа шийдвэрлэхээр болсон тохиолдолд гэр бүлийнхнээсээ дэмжлэг авах нь ухаалаг алхам байх болно. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй.




 Нум (11/22-12/21)   

Өнгөрсөн явдлуудаа эргэн санах өдөр. Чухал ач холбогдолтой нийгмийн үйл ажиллагаанд бэлтгэхэд өдрийн ихэнх хэсгийг зарцуулах болно. Өөртөө хослол болон хосоо сонгох нь энгийн үөийнхээс хэцүү байх болно. Өөрийнхөө хүсч буй сэтгэл хөдөлгөм бэлгийг сонгоход хүртэл хүнд байх болно. Гэртээ засвар хийхдээ өөрийн ажлын өрөөгөө хүртэл хамруулаарай. Өөрийнхөө хэрэгцээнд хамгийн тохиромжтой компьютөр болон холбоо харилцааны хэрэгсэл сонгохдоо зөвлөгөө авахыг зөвлөж байна. Өөрийн хариуцан хэрэгжүүлж буй төсөл төлөвлөгөөнийхөө төсвийг хэтрүүлэх болно.
 

 

Матар (12/22-1/19)   

Мэдрэмтгий өдөр. Хамтрагчтайгаа буруу ойлголцсон бол үдээс хойш учир нь олдоно. Уучлалт гуйх нь нөхцөл байдлыг өөрчилнө. Хэтэрхий их зүйл хийхээр төлөвлөх хэрэггүй. Хэрэв бие чинь муу байгаа бол өөртөө анхаарал тавь. Тэжээллэг хоол идэж амар. Ах эгчийнхээ төлөө санаа зовж байгаа бол тайвшир. Удахгүй тэднээс мэдээ ирэх болно.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Сайн өдөр. Буд гараг Сугар гарагтай хилэнцийн ордонд орж байна. Өөрийн бодлоо сонс. Хэрэв та айдаст автаж байгаа бол юуг буруу хийснээ бод. Энэ өдөр хов жив, эрх мэдлийн төлөө тэмцэлтэй тулгарах болно.





  Загас (2/19-3/20)

Санаа амар, тайван сууж амьдралын сайн сайхан зүйлсийн талаар бод. Эрч хүчтэй загаснууд ч энэ удаа биөийн эрч хүч, нөөцөө дуусгахаа тэвчих хэрэгтэй. Тайвширч байгалийн сайхныг мэдрэхэд гэмгүй шүү. Бодолгүйгээр өгнө гэдэг тийм ч зөв сонголт биш. Хэдий тийм боловч та бага гэж бодож байгаа ч та хариуд нь хэр ихийг өгч авсандаа гайхах болно. Алдаа мадаг гарч болох ч хэрэггүй юманд санаа зовох хэрэггүй ээ. Алдаа бүрийг зөв гэж үзээд үүнээсээ суралцаж, цааш яв. Нийгмийн шат өөд авирах хөгжилтэй байх ч бас үнэтэй байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД