”Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна

2014 оны 11 сарын 10

2005 онд батлагдан хэрэгжиж байгаа “Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн 98 га газар нутаг ойн зурвас, цэцэрлэгжүүлэлттэй болсон байна. Үүнд 92 сая төгрөг зарцуулсан бол цаашид энэ хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдгийг “Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч М. Даш хэллээ.

Энэ хөтөлбөр 14 аймгийн 89 сумыг хамруулан хэрэгжиж байгаа бөгөөд улсын төсвөөс жилд 200- 300 сая төгрөг зарцуулдаг байна. Улсын төсвөөс гадна гадаадын хандив тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын тодорхой хувиас хөтөлбөрийн санхүүжилт бүрддэг учраас энэ хөрөнгө оруулалтыг орон нутагт үр өгөөжтэй шингээхийн тулд иргэдийн оролцоог чухалчилдаг байна.   
Ирэх онд хөтөлбөрийн хоёр дахь үе шат эхлэх гэж байгаатай холбогдуулан иргэдийн оролцоонд тулгуурлан бүлэг нөхөрлөлийн зохион байгуулалттайгаар цөлжилтийн эсрэг ажиллах гэж байгаа Дундговь аймгийнхны санаачлагыг “ Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр сайшаан хүлээж авч байгааг хөтөлбөрийн зохицуулагч онцлоод иргэдийг зохион байгуулалтад ийн ороход мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхэд анхаарч байгаа гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД