“Нийгмийн дэмжлэгийн сан”-д соёл, урлаг, спортын салбарынхан нэгдэнэ

2014 оны 11 сарын 10

Орхон аймаг дахь “Нийгмийн дэмжлэгийн сан”-д соёл, урлаг, спортын салбарынхан  хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Салбар нэмэгдэх тусам санхүүжилтыг нь өсгөх хэрэгтэй гэж боловсролын салбарынхан хэлж байгаа юм. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр болов.

Орхон аймгийн ИТХ-ын  тэргүүлэгчдийн тогтоолоор 2005 онд боловсрол, эрүүл мэндийн “Нийгмийн дэмжлэгийн сан” байгуулагдсан. Уг сангаар дамжуулж эмч, багш, сувилагч нарт мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ном, товхимол хэвлүүлэхэд нь хөнгөлөлттэй зээл олгодог юм. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд сургалтын тэтгэлэг хүссэн 2206 иргэнд 81 сая 173 мянга, 209 иргэнд 78 сая 861 мянган төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Тодруулбал, дээрх иргэд сарын 0.25 хувийн хүүтэйгээр 800 мянган төгрөг хүртэлх мөнгө зээлж харин эргэн төлөх нөхцөлгүйгээр 125 мянган төгрөг авдаг байна. Өнөөдрийн байдлаар уг санд 8.7 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин эргэн төлөлтөөр 17 сая төгрөг орж ирэх гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД