Энэтхэг улс пуужин туршжээ

2014 оны 11 сарын 10

Энэтхэгийн зүүн нутгийн Орриса муж улсын арлаас цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай “Агни-II” пуужинг туршсан байна.

Полигоны захирал Прасад, “туршилт амжилттай болсон" гэж мэдэгдэв.

2000 гаруй км зайд тусах чадалтай дунд тусгалын пуужинг Энэтхэг армидаа, цөмийг тогтоон барих зорилготой стратегийн хүчний зэвсгийн нэг хэсэг болгон ашиглаж байна.

Хоёр угсраа, гадаргаас гадарга ангиллын пуужин нь дэвшилтэт өндөр нарийвчлал бүхий системээр тоноглогдсон, орчин үеийн хамгийн удирдлагын системтэй, пуужингийн хатуу түлш ашигладаг ажээ.

Уг пуужин нь 17 тонн жинтэй бөгөөд ашигт ачааг багасгаснаар 3000 хүртэлх зайд тусах хүчин чадалтай. Пуужинг хөөргөхөд бэлэн болгоход 15 минут л зарцуулдаг байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД