Бээжин хотод удирдагч нар цуглажээ

2014 оны 11 сарын 10

Хятад, ОХУ, Япон, АНУ болон Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын удирдагч нар хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бээжин хотод цуглажээ.

Өнөөдөр дээд удирдагч нарын хооронд хоёр талын уулзалт болох бол, маргааш удирдагч нарын хооронд албан ёсны дээд хэмжээний уулзалт болно.

Хэдэн сар хурцадмал байдалтай байсны дараа Хятад улсын дарга Си Зиньпин Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй анх удаа уулзаж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Бүс нутагтаа тэргүүлэгч, томоохон эдийн засгийн хувьд Хятад улс өсөн нэмэгдэж буй статусаа онцлон  харуулахыг эрмэлзэж байгаа энэ үед уг уулзалт болох гэж байна.

Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт нь 2013 оны гуравдугаар сард Хятадын дарга болсон Си Зиньпиний хувьд зохион байгуулж буй хамгийн том арга хэмжээ юм.

Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  байгууллагын гишүүн 21 улсын удирдагч нар Бээжингийн хэлэлцээнд оролцох бөгөөд худалдаа нь эн тэргүүнд хэлэлцэх асуудлуудын нэг аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД