Маддонагийн хувцасыг дуудлага худалдаанд орууллаа

2014 оны 11 сарын 10

Алдарт дуучин Мадоннагийн даашинзны цуглуулга болон тайзны хувцсуудыг АНУ-ын Калифорни муж улсад үнэ хаялцуулжээ. Дуучны хувцсуудыг нийтдээ 3,2 сая доллароор худалдсан байна.

Маддоннагийн «Desperately Seeking Susan» кинонд тоглохдоо өмсч байсан хүрэм хамгийн өндөр үнэ хүрчээ. Уг хүрмийг 252 мянган доллароор худалдсан байна. Харин “Material Girl” дууны клипинд тоглохдоо өмссөн “Fuschia” даашинзыг 73 мянга 100 доллароор худалджээ.

1985 онд Шон Пеннтой хуримлахдаа өмссөн Мадоннагийн даашинзыг 81,2 мянган доллароор худалдсан бол “Who”s That Girl” аялан тоглолтын үеэр өмсч байсан хувцсууд нь 50 мянган долларын орлого оруулсан байна.

Дуудлага худалдаанд зөвхөн Мадоннагийн хувцас төдийгүй бусад алдартай уран бүтээлчдийн эд зүйлсийг тавьжээ. Тухайлбал, Жон Ленноны нүдний шилийг 25 мянган доллароор, Элвис Преслигийн бөгжийг 57,6 мянган доллароор худалдсан байна.

“Juliet’s Auction” компаниас зохион байгуулсан дуудлага худалдаа 11 дүгээр сарын 7, 8-нд Беверли-Хиллз дэх галарейд болжээ. Дуудлага худалдаанд Дэвид Боуи, Жон Леннон, Курт Кобайн, Майкл Жексон нарын алдартнуудын эдэлж хэрэглэж байсан нийт 700 гаруй эд зүйлийг тавьсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД