Сэлэнгэ аймагт гахайн мялзан өвчин гарчээ

2014 оны 11 сарын 10

Энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Найрамдал” хороололд гахайн сонгомол мялзан өвчнөөр дөрвөн гахай үхчээ.

Одоогийн байдлаар 32 гахай устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн 30 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Онцгой комисс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД