Мастер үсчин Х.Болорцэцэг II байр эзэллээ

2014 оны 11 сарын 10

Ази номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн энэ сарын 4-5-ны хооронд Тайланд Улсын Банкгог хотноо болсон байна.

Тус тэмцээнд Чингис хаан ОУ-ын нисэх буудлын “Болор” салоны захирал, Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг эмэгтэйчүүдийн үсний чөлөөт загварын төрлөөр хоёрдугаар байр, орчин үеийн шинэ загварын будагтай үсний төрлөөр гуравдугаар байр тус тус эзэлсэн байна. Тэмцээнд 13 орны 300 гаруй оролцогчид ур чадвараараа өрсөлдсөнөөс Х.Болорцэцэг нь нэг тэмцээнээс хоёр төрлөөр оролцон цом авсан бөгөөд Монгол Улсын үсчин гоо засалчдын ур чадвар ямар түвшинд хүрснийг харуулж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД