Самар хууль бусаар хадгалж байсныг илрүүлэв

2014 оны 11 сарын 10

Улсын хэмжээнд хяналт, шийдвэрлэлт арга хэмжээ явагдаж билээ.

Энэ ажлын хүрээнд байгаль хамгаалахын эсрэг гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр ажиллагаа хийгдэж байна. Энэ үеэр СХД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт “Хүдэр нуруу” компанийн агуулахад БГД-ийн 7-р хороонд оршин суух 40 настай эрэгтэй Г гэгч нь 21.6 тонн хуш модны самар хууль бусаар хадгалж байсныг нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийж эхэлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД