“Миний гэр бүл” хөтөлбөр хэрэгжиж байна

2014 оны 11 сарын 10

Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон, Дархан сумын ЕБ-ын 3 сургуулийн 10-14 насны нийт 81 хүүхэд, сумын хүүхдийн эрхийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан нийт 9 багш, 50 эцэг эх, асран хамгаалагч нарыг хамруулан “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 

 Хүүхэд өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, гэр бүлийн бат бэх, халуун дулаан харилцааг бэхжүүлэх, гэр бүлийг аюулгүй, хүчирхийлэлгүй орчин болгох, гэр бүлийн соёл, үнэ цэнэ, ёс заншил, уламжлалаараа бахархах үзэл төлөвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд бүрт оролцох, хөгжих тэгш боломж олгох зорилготой уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.

 Дархан сумын Од цогцолбор сургуулийн Ц.Мөнхжаргал багштай 6а ангийн хамт олон өөрсдийн санаачилгаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгдэж, гарын авлага, номыг сургуулийн удирдлага, эцэг эхийн дэмжлэгтэйгээр өөрсдийн зардлаар хэвлүүлэн, хөтөлбөрийн туршид хүүхдүүдтэйгээ хамтран суралцаж, гэр бүлийн хөгжлийн боловсролоо дээшлүүлэхээр хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 
Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүр өөрийн үнэлгээний дэвтэртэй болж, 5 чиглэлийн 31 даалгаврыг эцэг эх, гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран гүйцэтгэж, гэр бүл сургууль хүүхдийн гурвалсан холбоог сайжруулж, хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.. 

Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД