“Барилгын материалын савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ” хэлэлцүүлэг болов

2014 оны 11 сарын 07

МХЕГ-аас энэ сарын 06-ны өдөр “Барилгын материалын савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.
 

Энэхүү хэлэлцүүлэгээр хэмжлийн аргаар хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоох, иргэд, худалдан авагчдад хууль эрх зүйн болон бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх, худалдааны газруудад хяналтын жин байршуулах, дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлаар Зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлэхээр боллоо.

МХЕГ-аас хийсэн хяналт шалгалтаар барилгын материал савласан цемент, будаг, цавуу, замаск зэрэг бүтээгдэхүүний тоон хэмжээ 400 граммаас 10 кг-аар дутуу савлагдсан зөрчил илэрсэн аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.50 хятадын мэргэжлийн хяналтын газартай албан ёсны хэлэлцээр хийж шийдэх хэрэгтэй жингээр хэмжигддэг барилгын бүтээгдхүүн хэмжээндээ хүрдэггүй,эцсий