Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 500 сая төгрөгийн зээл өгнө

2014 оны 11 сарын 07

Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих сангаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгохоор энэ сарын 18-нийг хүртэл сонгон шалгаруулалт зарлалаа.

Жилийн таван хувийн хүүтэй таван жилийн хугацаатай зээлийг ЖДҮ-ийг дэмжих төв Капитал банктай хамтран  олгох юм. Хөнгөлөлттэй зээлийн нийт санхүүжилтийн 80 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлд, 20 хувь нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд зориулах аж. Тодруулбал зээлийн санхүүжилтийн 80 хувь буюу 500 сая хүртэлх төгрөгийг зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өгөх бол ЖДҮ-ийг дэмжих чиглэлд 20 хувь буюу 30 сая төгрөгийн зээл олгох юм байна. Зээлийн үндсэн төлбөрөөс 12 сарын хугацаагаар чөлөөлөх гэнэ.

Зээл хүсэгч  нь нэг жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа явуулснаас гадна хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэлтэй байх шаардлага тавьж буй аж. Түүнчлэн зээл хүсэгч банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлийн үлдэгдэлгүй байх бөгөөд хууль, тогтоомжид заасан зохих зөвшөөрөлтйэ эсэхийг үндэслэн зээл өгөх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД