150 хүүхдийн цэцэрлэг ирэх жил ашиглалтад орно

2014 оны 11 сарын 07

Дорноговь аймгийн Сайншанд сумын IV багт150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих шавыг 10 дугаар сарын сүүлчээр хийсэн аж.

Төмөр замын өртөө дагасан энэ сууринд ердөө  “Хараацай” гэдэг ганцхан цэцэрлэг л  үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгт явах хүүхдийн тоо их ч цэцэрлэг байхгүй олон жил болсон. Харин энэ байдлыг зогсоож шинээр цэцэрлэг барихад зориулж  өнгөрсөн долдугаар сард хуралдсан аймгийн ИТХ-аар  орон нутгийн төсвөөс 650  сая төгрөгийг  зарцуулах шийдвэр гаргасан юм.

Шинээр баригдаж буй цэцэрлэгийг гүйцэтгэгч компани ирэх жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД