Гадаад валютын дуудлага худалдаа боллоо

2014 оны 11 сарын 07

2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 32.7 сая ам.долларыг 1869.50-1877.12 төгрөгийн ханшаар, 113.0 сая юанийг 305.71-307.02 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн байна.

Уг саналыг Монголбанк 1873.18 төгрөгийн хаалтын ханшаар 17.5 сая ам.доллар, 306.62 төгрөгийн хаалтын ханшаар 59.0 сая юань тус тус худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.

2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.



Валютын дуудлага худалдааны тухай

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД