Өнөөдрийн өрнийн зурхай/11.07/

2014 оны 11 сарын 07

Хонь (3/21-4/19)
Биелэгдэшгүй мөрөөдөл нь асуудлын үндэс болно. Энэ талаар чухал хүнтэйгээ ярилц. Өнөөдөр гэртээ амарч цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой. Аялах шаардлага гарах тул өөрийн мөнгөндөө тохирох газрыг судлаж эхэл. Интернетээс хайж, жуулчдын блокоос тэдгээр улсын талаар унш. Та өөрийн мөнгө санхүүд тохирсон төдийгүй санаанд нийцэхүйц газрыг олж чадна. Урлагийн салбар дахь ажлын боломж нь танд адал явдал болоод хүсэл эрмэлзлийг өгөх болно.

 

  Үхэр (4/20-5/20)

Хүнд өдөр. Та гаднаа сайхан сэтгэлтэй, өгөөмөр болж харагдах гэснээс хүсээгүй зүйлсээ хийн, дараа нь харамсаж болзошгүйСэтгэлээсээ бусдад туслахдаа ч ягштал байж сураарай. Таны туслах гэж байгаа хүн таньд худлаа хэлж байж ч болох юм, түүнд үүнийг нь хэлэхээ хойшлуулах эсвэл уураа дотроо хадгалсаны хэрэггүй. Таны хайр дурлалын харьцаа нуран унаж байгаа бол бусдаас зөвлөгөө хүсээрэй. Хэрэв таны хайрт үүнийг хүсэхгүй байвал хэсэг хугацаанд бие биенээсээ хол бай. Энэ нь та хоёрт тайвширах хугацаа олгох болно

 

Хамтатгах (5/21-6/21)

Эерэг өдөр. Мэдрэмжтэй атлаа амьдралд ойр бодит санаа оноо, ярьж ухуулах чадвар чинь тэдэнд ухаан суулгаж, хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна. Өөртэйгээ адил бодол сэтгэлгээтэй хүмүүсийн бүлэглэлд нэгдэх нь ичимхий ихэрийн ордныхон болон шинэ орчинд орсон хүмүүс шинэ найзуудтай шинэ найзуудтай болоход тус болох сайхан арга зам байх болно.

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Холимог өдө. Та өөртэй чинь харилцдаг бүх хүнийг хайрлах болно. Сонирхолтой арга хэмжээнүүдэд нэгээс илүү урилга хүлээн авбал бүү гайх. Аз туршсан зүйлд болгоомжтой ханд. Танд аз тохиох боловч хэт их хөөрвөл өөртөө гай авчирна. Таны ажлын орчинд зөрчилтэй нөхцөл байдал үүсч хүнд ажил хүлээж байна. Гутрахын оронд сэтгэл хангалуун байхыг хичээ. Дарга чинь таны авъяас чадварыг үнэлж цалин нэмж магадгүй.
 

 

   Арслан (7/23-8/22)   

Болгоомжтой байх өдөр. Бодит үнэн чухал тул бусдын мэдрэмжийг сонс. Урт хэл хүзүү ороодог тул зөвлөгөө өгөхдөө болгоомжтой бай. Хөл болон шагай бэртэхээс сэрэмжилж дасгал хийж байхдаа анхааралтай бай. Сурагчдын хувьд дэвжиж дээшлэхийн тулд зохион байгуулалт хэрэгтэй. Чимээ шуугианаас ангид байж хатуу дэг журам тогтоо.

 

 

Охин (8/23-9/22)   

Таалажтай өдөр. Хүүхдүүд тань хэтэрхий их мөнгө үрснээр танд асуудал үүсгэнэ. Тиймээс тэр тал дээр хатуу бай. Хэрвээ боломжтой бол хүүхдүүдээ өөрсдөө мөнгө олохыг зөвлө. Хэрвээ гэрийнхээ эргэн тойрны ажлыг сайн хийх юм бол үүнийг нь бас үнэлж болно. Мөнгөний үнэ цэнийг ойлгуулахад хэзээ ч эртдэхгүй. Гэр бүлийн асуудлуудыг хэлэлцэхэд тохиромжтой. Хэрвээ та нүүх гэж байгаа бол түрээслэх болоод худалдан авах орон сууцныхаа талаар эртхэн судалгаа хийх хэрэгтэй.

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Таатай өдөр. Гайхалтай, сайхан олон санааг өөртөө хадгалж үлдээ. Cap танай гэр бүлийн орноор аялах юм. Та хайрлаж халамжилж явдаг хүмүүстэйгээ найр хуриманд оролцож, цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Хэрэв та гэртээ өөрчлөлт оруулж байгаа бол хэтрүүлэх хэрэггүй. Засвар шинэчлэлийг үе шаттайгаар хянамгай хийх нь зүйтэй. Та ихэд эрч хүчтэй нэгэн тул хоолны дэглэм эерэг үр дүн өгнө. Гэхдээ таны бие сайн байгаа ч гэсэн хэтрүүлбэл өөрийгөө өвтгөж магадгүй гэдгийг бүү мартаарай.




Хилэнц (10/23-11/21)   

Таатай өдөр. Мөнгөний гэрээ хэлэлцээр нь ашиг олохоосоо илүү танд бухимдал төрүүлэх болно. Таны мөнгөний гэрт гайхалтай хэлэлцээр хийгдэнэ. Хэрвээ та хичээл зүтгэл гаргавал орлого тань нэмэгдэх болно. Шинэ танил хэрэгтэй бол та шинэ байгууллагуудад элсэж болно. Бусадтай өөрийн зорилго болоод сонирхлоо хуваалц. Зохиолчдын бүлэг болоод хөрөнгө оруулагчдын клуб гэхчлэн өөрийн дуртай клубд нэгдсэнээр найз нөхдийн хүрээ тэлэгдэх болно. Мөн энэ нь чөлөөт цагаа маш таатай өнгөрөөх арга юм.



 Нум (11/22-12/21)   

Одтой өдөр. Хэрвээ та л хүсэх юм бол бүгд бүтнэ. Таны багын танил тань буцаад таны амьдралд орж ирнэ. Танд маш их боломж байна. Жишээ нь, шинэ хайр дурлал. Таны бүх юм бүтэж та бусдын дунд од шиг гялалзах болно. Амралтын төлөвлөгөөндөө хэрэгтэй зүйлийг зохицуул. Мэс засал хийлгэх хүмүүс бусад хүмүүсийн туршлагаас суралцана. Мэдэхгүй зүйлээс айх нь бодит зүйлээс айснаас хавьгүй муу байдаг. Хайр болон романтик сэтгэл өндөр байна.

 

 

Матар (12/22-1/19)   

Адал явдлаар дүүрэн өдөр. Магадгүй та өөр соёл иргэншилтэй танихгүй хүнтэй романтик харилцаа тогтооно. Ямар нэгэн өөр зүйл хийх нь тань бие сэтгэлд сайнаар нөлөөлөх болно. Тиймээс нээлттэй бай. Холын төрлүүд, эсвэл хадмууд чинь танд өглөгч хандах тул тэдэнтэй холбоо борь. Аяллаар явж чадахгүй байгаа бол түүхэн газруудаар явах нь сонирхолтой байх болно.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Эрч хүчтэй өдөр. Өглөө эртлэн босч дасгалаа хий.Өөдрөг хумхынхан өөртөө итгэлтэй, дур булаам байж олон зүйлийг хийх болно. Гадаад үзэмжиндээ анхаарч шинэ хувцас худалдан авч болно. Өөрийн төсвөө ухаалаар зарцуул. Та төлөвлөснөөсөө илүүг үрж болзошгүй. Аз туршсан үйлдэл хийх хэрэггүй. Зарим азтай хумхыхан эд хөрөнгө өвлөн авна.




  Загас (2/19-3/20)

Амьдралын эрч хүч, аура буюу гэрлэн бүрхүүл, бүтээлч чадвар өсөн нэмэгдэх төлөвтэй. Тиймээс өнөөдөр та өөрийн авъяас чадварыг бүрэн утгаар нь илтгэн харуулах эсвэл санасан бодсоноо төгс гүйцэлдүүлэх боломжтой байна. Таны гэнэн байдал, итгэмтгий занг хүмүүс амархан ашиглаж мэдэх юм. Энэ өдөр од эрхсийн нөлөө сарын эхний арван хоногт төрсөн загаснуудад ажлаа шинэчлэх, үйл ажиллагааны өөр салбар хайхад хүргэж болзошгүй. Харин хоёр болон гурав дахь арван хоногт төрөгсдөд энэ өдөр ууртай, түрэмгий байдал ажиглагдах бөгөөд зарим нэг нь хүрсэн үр дүнд сэтгэл дундуур байх бололтой.