Ж.Баттулга ДАШТ-нд оролцоно

2014 оны 11 сарын 06

БНАСАУ-д болох таеквондогийн 2015 оны ДАШТ-д ОУХМ Ж.Баттулга Монгол Улсын аваргын алтан медалийн эзэн болсноор ур чадвар, хурд, хүчээ сорих эрхээ авсан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Спортын төв ордонд зохион байгуулсан 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад, ОУХМ Ж.Баттулга тэргүүн байрт шалгарсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.194.114.50 Ямайдаа..Хар хятадын нармайг намасгач ганц нэгээр бус түм бумаар тоологдох болтугай.