Своп хэлцэл байгуулах саналыг Монгол банк дэмжив

2014 оны 11 сарын 06

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 32.7 сая ам.долларыг 1869.50-1877.12 төгрөгийн ханшаар, 113.0 сая юанийг 305.71-307.02 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлжээ.

Харин Монголбанк 1873.18 төгрөгийн хаалтын ханшаар 17.5 сая ам.доллар, 306.62 төгрөгийн хаалтын ханшаар 59.0 сая юань худалдав. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ.

 Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг.Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.