Бид жаргалтай хүмүүс

2014 оны 11 сарын 06

Бидний амьдралд өдөр тутам ямар нэгэн асуудал гарсаар л байдаг.

Зарим нь тэрхүү асуудлаа “зовлон” хэмээн нэрлэж, түүнээс болж уйтгар гунигт автаж, тэр бүү хэл амьдралаас залхах нь ч бий.

Харин тэрхүү зовлон гээч зүйл нь хүн бүрт харилцан адилгүй байх агаад бүгд л өөрийгөө зовж байна хэмээн бат итгэдэг.

 Тэгвэл өнөөдөр таны мэдрээд буй тэр зовлон үнэхээр бодит зовлон мөн үү. Эсвэл та зүгээр л баашлаад байна уу. Амьдрахын төлөө зүтгэхээс шантарсандаа өөрийгөө зовж байна хэмээн бодоод байна уу. Үнэн хэрэг дээрээ та хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн ч юм бил үү? Бодох л асуудал.
Хайртай хүнээ санаж ганихрах, ажил төрөл нь бүтэмжгүй болох, мөнгө санхүүгийн гачаалд орох гээд хийсээд ирдэг түр зуурын асуудлыг алийг тэр гэхэв. Эдгээр зүйл бол жаргалтай амьдарч байгааг тань мэдрүүлэх хэсэгхэн зовлон гэдгийг ухаарах хэрэгтэй. Энэ бүгдэд шантраад байвал амьдрал утгагтай санагдах үе цөөхөн болно.
          Харин тэр асуудлуудын өмнө өвдөг сөхрөх дээрээ тулах тэр үедээ та доорх залуусынсталаар дурсаж байгаарай. Хүн амьдралын төлөө хэзээ ч үл шантран зүтгэж, өвдөг сөгдөн унах үедээ босч чадах сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг юутай бахархалтай.

Ник Вуичич (Nick Vujicic) - бусдыг зоригжуулах vйлсэд эргэж буцалтгvй орсон гар, хєлгvй хvн

Ник хэмээх энэ залуу Австралийн Мельбурн-д тєржээ. Тэрээр тєрєлхийн тетраамели хэмээх маш ховор тохиолддог євчинтэй байсан тул дєрвєн мєчгvй юм байна. Харин оронд нь бурхан тvvнээр даажигнах мэт, зvvн ташаанаас нь цухуйх хоёр хурууг “хайрлажээ”. Тэгээд л боллоо. Хэдий тийм ч энэ залуу усан сэлэлт, серфинг, хєл бємбєг, гольфоор хичээллэдэг (мэдээж єєрийн бололцооныхоо хир хэмжээнд). Ник 21 насандаа Санхvvгийн тєлєвлєгєєний мэргэжлээр коллежийн диплом євєртєлсєн байна. Харин одоо тэрээр Дэлхийгээр аялж, олон мянган сонсогч, шавь нарынхаа ємнє, амьдралын аз жаргал, єєдрєг сэтгэлгээний талаар лекц уншдаг ажээ. 

 

Жессика Кокс (Jessica Cox) - Дэлхийн анхны гаргvй нисгэгч

Жессика Кокс генийн ховорхон тохиох гажилтаас болж эхээсээ гаргvй мэндэлжээ. Тvvнд гар заяагаагvй л болохоос биш, бусад талаараа цоо эрvvл байлаа. Жессика єєрийгєє тахир дутуу єрєвдєлтэй хvн гэж хэзээ ч бодож байгаагvй бєгєєд єєрийн сэтгэлийн тэнхээ, агуу их хvсэл мєрєєдлийнхєє ачаар хєлєєрєє юм бичиж, компютер дээр ажиллан, vсээ самнаж, машин барин, утсаар ярих мэтчилэн хvний л хийдэг бvхний тєвєггvй хийж суржээ. Тэрээр сэтгэл зvйч мэргэжилтэй болсон тєдийгvй, тайквондогийн хар бvстэй юм байна. Жессика минутад 25 vг бичиж чаддаг бєгєєд энгийн хvмvvстэй ижилхэн жолооны vнэмлэхтэй аж. Энэ бvхнийг хийхэд ямар их тэвчээр хатуужил, сэтгэлийн тэнхээ шаардагдсаныг тєсєєлєхєд ч бэрх юм.

Бvvр болоогvй ээ, тvvний амьдралд дурлах хэмжээ хязгааргvй хvсэл тэмvvлэл нь нисгэгч болох замд нь хєтєлжээ. Ингээд тэрээр Ercoupe хэмээн нэрлэсэн, зєвхєн єєрт нь зориулан бvтээгдсэн жижигхэн онгоцоор нисгэгч болох сургуулилтандаа орсон байна. Тэрээр 3 жилийн (энгийн хvмvvс 6 сарын дотор болдог) дараа, 89 цагийн туршилтын нислэг хийсний эцэст нисгэгчийн vнэмлэх авч чаджээ. Ингээд энэхvv гайхалтай бvсгvй Дэлхий дээрхи цорын ганц нисгэгчийн vнэмлэх болон агаарт хязгааргvй хугацаагаар нисэх эрхтэй гаргvй хvн болсон байна.




Шон Сварнер (Sean Swarner) - эдгэх найдваргvй уулчин эр

Шон бол энгийн нэгэн уулчин биш ээ. Тэрээр хэзээ мєдгvй нєгєє ертєнцєд хальж мэдэхээр туулийн хvнд євчинтэй хvн юм. 13 настай байхад нь маш аймшигтай хорт хавьдар биенээс нь илэрсэн тул эмч нар тvvнийг их удлаа л гэхэд 3 сарын настай гэж дvнэж байжээ. Хvv ч эмч нарын хэлснээс удаан амьд явсан бєгєєд ахин шинжилгээ єгєхєд уушигнаас нь єєр нэг тєрлийн, гольфийн бємбєг шиг хэлбэртэй аймшигт хорт хавдар илэрчээ. Энэ удаад хамгийн єєдрєг эмч хvртэл тvvнийг 2 долоо хоногоос хэтрэхгvй гэж дуу нэгтэй хэлж байсан юм. Харин шон амьд байх хоёр долоо хоногийнхоо хугацааг дуусахаас яг 4 хоногийн ємнє vхлээ хvлээж хэвтэх биш, харин Эверестийн огргилд гарах аялал зохиохоор шийдэж, нутаг нэгт ахан дvvсийнхээ дунд нэр алдартай нэгэн болж хувирчээ.

Шон зорилтоо биелvvлж чадсан бєгєєд, тvvнээс хойш Дэлхийн хамгийн єндєр оргилуудад гарч vзэхийг эрхэм зорилгоо болгож, биелvvлэх ажилдаа ханцуй шамлан орсон байна. Тэрээр єнєєдрийн байдлаар долоон оргилд гараад байгаа ажээ. Тvvгээр ч зогсохгvй Шон маань Ford Ironman World Championship-д оролцож байсан тєдийгvй, єєртэйгєє адилхан зовлонтой хvмvvстэй хамтран хорт хавдрын эсрэг тэмцэх нийгэмлэг байгуулж, дэлхий дахины євчиндєє шаналсан хvмvvст бие, сэтгэлийн дэм єгсєєр явна.



Бен Андервуд (Ben Underwood) — єнгєт орчлонг чихээрээ хардаг хvv

Анх харахад Бен бол байдаг л нэг жирийн єсвєр насны хvvхэд. Тэрээр скейдбордоор гулгаж, дугуй унан, сагс, хєл бємбєг тоглох дуртай. 14 настай байхдаа тэрээр нvдээрээ юу ч харж чаддаггvй л болохоос биш vеийнхнээсээ юугаараа ч дутуугvй нэгэн байлаа. Тvvнийг хоёр настай байхад нь эмч нар амийг нь аврахын тулд хоёр нvдийг нь авахаас єєр аргагvйд хvрчээ. Харин хvмvvсийг vргээчихгvйн тулд, хоёр мэлмийнх нь оронд хиймэл бємбєлєг суулгажээ.

Харин цагийн эрхэнд хvvхдийн дасан зохицох чадвар болон ээжийнхээ дэмжлэгтэйгээр хvv сарьсан багваахай шиг хоёр чихээрээ харж чаддаг болжээ. Хэрэв Бен орчин тойрондоо юу болж байгааг харахыг хvсвэл тагнайгаа ташдаг байна. Тэр vед нь тархинд нь дохио очиж, чихэн томорсноор харах боломжтой болдог юм санаж. Мэдээж хvv єнгє ялгадаггvй, гэсэн ч хvрээлэн буй орчны дvрсийг тод томруунаар сайн харж чаддаг тул ямар ч газар байсан хараатай хvн шиг л загнадаг ажээ. Тэрээр чихээрээ гал хамгаалагчийг хогийн савнаас, ачааны машиныг жижиг тэрэгнээс ялгаж, ємнє нь орж vзээгvй газартаа очихдоо янз бvрийн саадыг олж хараад, мєргєлгvй тойрон гарч чаддаг тєдийгvй хажуудаа байгаа эд зvйлсийг ямар материалаар хийгдсэн болохыг тэмтэрч vзэлгvйгээр тєвєггvй тодорхойлдог байна.

Тvvний талаар єнгєрсєн цаг дээр бичээгvй, бичихийг ч хvссэнгvй, харамсалтай нь хорт хавдарнаас нь ангируулах удаа дараагийн мэс заслууд нь Бен хvvгийн амийг аварч чадаагvй ажээ. Тэрээр энэ оны 1-р сард, 16 насандаа толгой болон ар дагзанд нь тархсан хорт хавдарны улмаас таалал тєгссєн юм байна. Дэндvv гэхэд дэндvv харамсалтай юм даа, учир нь тэр бол ховорхон тохиолдох сэтгэлийн тэнхээ, гойд чадвартай хvv байжээ.

Лиз Мюррей (Liz Murray) — Орон гэргvйчvvлийн хvрээнээс Харвардын Их Сургууль шилжиж чадсан эмэгтэй.

Лиз Мюррей хэмээх энэ нvдэнд дулаахан бvсгvй 1980 оны 9-р сарын 23-нд Нью-Йорк хотын хар тамхичин гэр бvлд мэндэлжээ. Тvvний эх нь ДОХ-оос болж нас баран, эцэг нь орон гэргvйчvvдийг халамжлах газарт толгой хорогдох болсон тул Лиз 15 насандаа орох орон, ойчих аягагvй болжээ. Гэсэн хэдий ч тэрээр Humanities Preparatory Academy хэмээх сайн vйлсийн нийгэмлэгээс явуулдаг сургалтанд сууж, дараагаар нь коллежед элсэн экстернээр сурч, хоёр жилийн дараа амжилттай тєгсчээ. Vvний дараа Лиз бvсгvй New York Times-аас чадварлаг шагнал хvртэж, улмаар 2000 онд Харвардын босгыг алхсан байна. Тэнд гурван жил суралцсаныхаа эцэст бvсгvй эцгийгээ харж хандахын тулд Колумбын их сургуульд  шилжин оржээ. Харин эцэг нь 2006 онд ДОХ-ын улмаас таалал тєгсєхєд Лиз 2008 оноос Гарварддаа эргэн ирж, энэ жилийн 6-р сард амжилттай тєгсєн, сэтгэл зvйчийн диплом євєртєлсєн байна.
Одоо тэрээр Washington Speakers Bureau-д ажилладаг бєгєєд амьдралын хvнд хэцvv нєхцєл байдалд байгаа хvмvvст туслах зорилготой лекц уншдаг. Лиз Мюррейд тийм эрх байгаа, учир нь тэрээр сонсогчдынхоо амьдардгаас долоон доор намаг балчиган дундаас урган гарч ирж чадсан амин цэцэг шvv дээ.



Патрик Хьюз (Patrick Henry Hughes) - хазгар доголон тєдийгvй сохор марш хєгжимчин

Патрик тєрєлхийн хоёр нvдгvй, аарцагны яс мутай байсан бєгєєд хєл дээрээ зогсож чаддагvй байжээ. Тvvнчлэн тэрээр тун балчир насандаа аарцаг засах хvнд хагалгааг даван туулж, vр дvнд нь биендээ хоёр тємєртэй болжээ. Гэсэн хэдий ч Патрик энэ бvх эмгэгээ vл харгалзан нэгхэн настай байхдаа тєгєлдєр хуур тоглож сурчээ. Тэрээр авъяасаа хєгжvvлж, улмаар University of Louisville School of Music Marching and Pep Bands хєгжмийн сургуульд элсэн орж, амжилттай тєгсєж чадсан бєгєєд дараагаар нь Cardinal Marching Band хамтлагт тоглох болжээ. Тvvний мятрашгvй эцэг нь хvvгээ хамтлагруу нь єдєр бvр тахир дутуугийн тэргээр хvргэж єгдєг байна. Єнєєдєр Патрик маань маш чадварлаг тєгєлдєр хуурч болж чадсан тєдийгvй гайхмаар олон тэмцээн уралдаануудад тэргvvн байр эзэлсэн байна. Мєн тэрээр ESPN, ABC-TV, Oprah, CBS-TV –гээс єхсvvлээд хэдэн арван телевизийн шоунд оролцож байсан аж. Vнэхээр сайшаахгvй байхаас єєр аргагvй хvн байгаа биз.



Бастер Мартин (Buster Martin) — хамгийн хєгшин ажилтан бєгєєд хамгийн хєгшин марафон гvйлтийн тамирчин

Бастер нь єнєєдєр 102 насыг зооглоод байгаа нэгэн бєгєєд Лондонгийн ємнєд хэсэгт байдаг Ус цэвэршvvлэх компанид цэвэрлэгч хийдэг нь Английн хувьд хамгийн хєгшин ажилтан болж байгаа юм. Тэрээр жил бvр єєрийнхєє тєрсєн єдрєєр ч амралт авалгvй ажилладаг байна. Тvvнчлэн Бастер євєє Great Capital Run (10 км, 2 цаг 22 минутынх), Roding Valley Half Marathon (20 км, 5 цаг 13 минутынх) болон London Marathon (42 км, 10 цагынх) зэрэг хол замын марафон гvйлтvvдэд тогтмол оролцсоор иржээ. Харин Гиннесийн номны амжилтнууд тvvний энэ их хєдєлмєрийн чадамж, эрч хvчийг єндєр настай нь харьцуулж, номондоо багтаадаггvй юм байна. Учир нь тэд Бастерийг vнэхээр 102 настай гэж нотлох баримт хангалгvй байна гэж vзжээ. Харин миний бодлоор Бастер Мартин бол тэрхvv Гиннесийн номны ажилчдын дvгнэлт, шvvмжлэлийг юман чинээ бодохооргvй дэндvv уужим сэтгэлтэй, аугаа хvн мэт санагдсан шvv.



Винифред Пристел (Winifred Pristell) — бяраа багтааж ядсан эмээ

Vсийг нь мєнгєн хяруу аль дээр, хэдэн арван жилийн ємнєєс дарчихсан боловч маш их эрч хvчтэй Винифред хэмээх бас нэгэн хvнийг танилцуулая. Энэ бол эмэгтэй хvн юм шvv. Тэрээр єнєєдєр 70 настай ажээ. Ийм насан дээрээ бусад эмээ нар юу хийдэг вэ. Тиймээ, ажилсаг зарим нь зєєлєн сандал дээр суугаад оймс нэхдэг бол vлдсэн нь дулаан хєнжлєєр хєлєє хучаад самар цємсєн шигээ суудаг, харин зарим нь зvгээр гэртээ телевиз vзээд байж байдаг шvv дээ. Тэгвэл Вини эмээ бусдаасаа тэс ондоо хvн ажээ.
Тэрээр 40 наснаасаа эхлэн, илvvдэл жинтэйгээ тэмцэхээр шийдэж, хvнд атлетикаар хичээллэж эхэлжээ. Ийнхvv Вини эмээ 60 настайгаасаа хvндийг єргєлтийн янз бvрийн тэмцээнvvдэд оролцож эхэлсэн бєгєєд 68 насандаа 70 кг хvнд туухууг 120 удаа хэвтээгээрээ єргєж, vеийнхнийхээ дунд дэлхийн рекордыг тогтоожээ. Vе мєчний євчин болон артрит нь тvvнийг зовоож байгаа ч гэсэн, эмээ маань єдгєє 7 хоногт гурван удаа хvнд атлетикаар хичээллэж, єєрийгєє дасгалжуулсаар байгаа гэнэ. Энэ хvнийг магтаж хэлэх vг олдохгvй нь ээ. Хvн бvр ийм эмээтэй байсан бол…



Женнифер Фигг (Jennifer Figge) — Атлантын далайг сэлж туулсан эмэгтэй

Єнгєрсєн зууны жараад онд цэл залуухан Женнифер бvсгvй Атлантын далай дээгvvр онгоцоор нисэн єнгєрч байгаад нэгэн сонин асуулт єєртєє тавьжээ. Тэрээр: хэрэв онгоц далай дээгvvр нисэж яваад гэнэт осолдвол яах бол? Тэр vед би аврах хантаазны тусламжтайгаар хуурай газарлуу сэлж хvрч чадах болов уу? Гэх мэтээр эргэцvvлэн боджээ. Мэдээж гэнэн цайлган залуухан бvсгvй тэр єндрєєс унавал далайн усанд хvчтэй цохиулж, амиа алдах бєгєєд хуурай газарт сэлж хvрэх манатай юм болно гэдгээ тэр vед сайн ухаараагvй байсан юм.

Харин тэрээр дээрхи асуултынхаа хариуг, тэр тусмаа Атлантын далайг сэлж гаталж чадах болов уу гэсэн бодлоосоо тэр мєчєєс хойш салж чадаагvй байна. Ингээд тэрээр тун саяхан єєрийн мєрєєдлєє биелvvлж, сонирхсон асуултандаа єєрийн биеээ “ТИЙМ” гэж хариулан, хєлгvй далайг сэлж гаталсан билээ. Тэрээр аялалаа Капе Верде арлаас эхэлсэн бєгєєд сарын дараа гэхэд Багамын арлуудад хvрнэ гэж тооцоолж байсан боловч зvггvй салхи тvvнийг Тринидад аралд туун аваачжээ. Энэхvv арал нь зорилгот газраас нь ємнє зvгт 1500 км орчим зайтай оршдог ажээ. Тиймээс Женнифер хоногт 160 километрийг туулах юмуу цагт 18 километрээс илvv хурдтай ургашлах шаардлагатай тулгарсан аж. Гэхдээ тэр чадсан. Vнэхээр итгэхэд бэрх сонсогдож байгаа биз?
Харин дараа нь ярилцлагадаа тэрээр Атлантийн далайг ийм гайхамшигтай богино хугацаанд сэлж туулахад нь аясын зєєлєн салхи тусалсан гэж хэлжээ. Гэхдээ салхи єєдєєс нь vлээж байсан бол тvvний мєрєєдєл талаар єнгєрєх байсан биз ээ. Мєн тvvний замд 9 метр гаруй єндєртэй далайн давалгаа хэд хэдэн удаа таарч, саад болж байсан гэдгийг нэмээд бодохлээр, энэ эмэгтэйн зvрх зориг, тэвчээр хатуужлыг бишрээд баршгvй юм аа. Ерєнхийдєє бол энэ хvний тухай бодоход єєрийн эрхгvй толгой гудайж хvндэтгэл vзvvлэхийн ялдамд итгэхийн аргагvй амжилтыг нь бишрэх сэтгэл тєрєх ажээ. 
Харин одоо та өөрийгөө жаргалтай нэгэн гэдгээ мэдэрсэн гэдэгт итгэж байна.

Гайтай хэцүү цагийн урсгалд

Гунигаар бороо сэтгэлд чинь буухад

Гутарч зовон шаналсан ч гэлээ...

Гундаж хаташгүй сэтгэлтэй бай гэж

Сэтгэлийн их тэнхээг бурхан чамд хайрласан юм шүү.

Г.Оюунт

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.242 tiiimee bi jargaltai geed ormoor sanagdchlaaa bayrlalaaa tand (y) :) :) :)