25300 гаруй иргэн орон сууцны ипотекийн зээл авна

2014 оны 11 сарын 06

Арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 817.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 18617 зээлдэгчийн нийт 524.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж,  найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлэв. 

Түүнчлэн арилжааны банкууд орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.4 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөлхүлээн авч,  25300 гаруй иргэнд 1439.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД