Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан кино бүтээнэ

2014 оны 11 сарын 06

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Азийн хөгжлийн банкны Монгол Улсын хүртээмжтэй өсөлтийг дэмжих төслийн багийн ахлагч Мел Коузинс тэргүүтэй төлөөлөгчид болон “Imagination” студийн төлөөллийг өнөөдөр  хүлээн авч уулзлаа.

“Imagination” студийнхэн Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан кино бүтээхээр ажиллаж байгаа юм. Тэд киногоо хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм.  
“Ганцхан зүрхний хайр” киноны уран бүтээлчдийг Азийн  хөгжлийн банк тодорхой хэмжээгээр тусалж, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. 
Уг кинонд мэргэжлийн жүжигчидтэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй авьяаслаг залуус гол дүрүүдийг бүтээх ба тэд дохио зангаагаар харилцах юм байна. Энэхүү бүтээл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны уран бүтээл болж байгаа бөгөөд энгийн иргэд хадмал үгтэйгээр үзэх боломжтой юм.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД