2014 оны 11 сарын 06
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын санаачлагаар гэмтэл, согог судалын үндэсний төв гэмтэл ослын бүртгэл тандалтын албыг байгуулахаар боллоо.
Түүнчлэн хүн амын дундах өвчлөл, нас баралтын дийлэнх шалтгаан осол гэмтэл, гаднын шалтгаант эндэгдэл байгаа учир осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай болон анхны тусламжийн чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хангалтыг аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдийн түвшинд цогцоор нь шинэчлэх, сайжруулах шаардлагатай гэв