ZTE Компани болон Монгол-Хятадын нийгэмлэг хамтран хандив өргөв

2014 оны 11 сарын 06

2011 онд “Энэрэл нигүүсэл, оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэнгийн санаачлан, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд зориулан Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барихаар болсон нь биелэлээ олж, өнөөдөр 2 эмнэлэгийн байрыг хүлээлгэн өгсөн ажээ.

Гэвч эмнэлэгийн тохижилт, шаардлагатай эмнэлэгийн тоног төхөөрөмжийг бүрэн болгоход багагүй хөрөнгө шаардлагатай байгаа гэнэ.

Хүүхдийн уг эмнэлэгийн хандивын үйл ажиллагаанд дэмжин харилцаа холбооны салбарын тэргүүлэгч ZTE Компани болон Монгол-Хятадын нийгэмлэг хамтран нэгдэж нэг өдрийнхөө цалинг Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэгт хандивласан байна. Хандивын арга хэмжээнд ZTE Компанийн захиргааны хэлтсийн дарга Г.Отгонцэцэг, Монгол-Хятадын нийгэмлэгийн гишүүн болон “Энэрэл нигүүлсэл, оюун билгийн төв” ТББ-ын ерөнхий менежер Ч.Батнайрамдал, ЭХЭМҮТ – н дэд захирал С.Алтантуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД