Номонд дурлагсад зориулан сонгодог үдэш болно

2014 оны 11 сарын 06

Номд дурлагчдад зориулан хийж буй “Нийлэх бодлын өнгө” нэртэй сонгодог үдэш “Blue moon” арт галерейд арваннэгдүгээр сарын 6-нд болох юм.

Уг өдөрлөгийг “Номонд шимтэгчдийн холбоо” төрийн бус байгууллагаас “Оюунлаг ирээдүйн төлөө хамтдаа” гэх уриан дор зох  зохион байгуулж байгаа ажээ.

Энэхүү үйл ажиллагааг “Blue moon” арт галерей ивээн тэтгэж байгаа бөгөөд тасалбарын үнэ 49,900 төгрөг гэнэ. Сонирхуулахад эл өдөрлөгт урлаг соёл, улс төр, спортын салбарын олны танил олон эрхэмүүд оролцохоо мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД