“Ном, соёл урлаг” сэдэвт өдөрлөг боллоо

2014 оны 11 сарын 05

Булган аймгийн Орхон сумын Мааньт дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 439 дүгээр ангид  аймгийн төв номын сан, хөгжимт жүжгийн театр Булган сумын соёлын ордон хамтран “Ном, соёл урлаг” сэдэвт өдөрлөг зохион байгуулав.

 Хөл хөдөлгөөн цөөтэй, урлаг соёлын үйл ажиллагаа багатай байдаг тус хамт олныг энэ өдөрлөгөөр урлагийн тоглолт үзүүлж, танин мэдэхүйн болон цэнгээнт АХА, “Алтан хонх”, “Та ата тунгаа” тэмцээнээр хөгжилдүүлсний дээр “Номтой нөхөрлөе” лекц сонсгон, хүүхдийн зохиолч Ц.Чинбат уран бүтээлээсээ сонирхуулан ном бэлэглэж, 150 ном бүхий үзэсгэлэн, төв номын сангийн соёл олон нийтийн үйл ажиллагааны гэрэл зургийн мэдээлэл зэргийг үзүүлэн сурталчиллаа. Мөн хорих анги болон хүүхдийн цэцэрлэгт нь тус бүр төв номын сангаас 60 монгол, соёлын ордны номын сангаас англи ном хандивлав. Нүүдлийн номын сан ажиллуулахаар гэрээ байгуулан эхний удаад 46 номоор үйлчиллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД